SHMAS一族

Төгсөгчдийн холбооны тухай

 Япон дахь оютний холбоо нь анх 2004 онд Шинэ Монгол ахлах сургуулийн 1 үейн төгсөгчдийн санаачлагаар Япон дахь Шинэ Монгол Ахлах сургуулийн төгсөгчдийг нэгтгэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах, шинээр Японд сурахаар ирж буй коохай нарийнхаа шалгалтанд туслах, мөн төрөлх сургуулийнхаа үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр хувь нэмэр оруулах үүднээс байгуулагдсан ба анхний холбооны даргаар 1 дахь үейн төгсөгч Жавхлан (Коочи Их сургууль) сонгогдон ажиллаж байсан.
Одоогийн байдлаар Японы их дээд сургуулид нийт 150 гаруй оюутан суралцаж байгаа ба дийлэнх нь Японы засгийн газрийн тэтгэлэг болон хувийн NGO (ACA-Aqua, Mabuchi Foundation, Higashi Nippon House, Yasuda Foundation...) сангуудын тэтгэлэгээр суралцдаг.
ШМАС Төгсөгчдийн холбооны зүгээс жилд нэг удаа нийт оютнуудаас 6000 иэн хураан авж, цугласан мөнгөнөөс жил бүр хавар Японы сургуулид шалгалт  өгөхөөр ирсэн шинэ оюутнуудийнхаа шалгалтын үеэрх зардал болон жил бүр төрөлх сургуулидаа ном авж явуулах, ахлах сургуулид сурж байгаа дүү нартаа хичээлийн урам хайрлах үүднээс тэтгэлэг олгох зэрэгт зарцуулж байна. Үүний хажуугаар онцгой тохиолдолд (зуд, ган гачит зэрэг болох) монгол руу сэтгэлийн болон эд материалийн тусламж үзүүлж байна.Мөн бид жил бүрийн Япон дахь Монголчуудийн  'Хаврийн баяр'-аар ШМАС хоолны майхан (SHMAS BOOT) гаргаж, олсон орлогоо 100% ''Урам'' тэтгэлэгт тэтгэлэг болгон зарцуулж байна.

Жил бүрийн ерөнхий үйл ажиллагаа

2-4 сар: Шинээр ирж буй коохай нарийг хүлээж авах

3 сар: Япон дахь нийт төгсөгчдийн Бэнкёкай

5 сар: Хаврийн баяраар ШМАС БҮҮТ (SHMAS Boot)гаргах

8 сар: Монголд болох төгсөгчдийн уулзалт

11 сар: Өвийн уулзалт

2010 оны Бэнкёкай(勉強会)- ийн үеэр

Picture

HTML hit counter - Quick-counter.net